|
| Сайдын мэндчилгээ |
|
 |
ХҮНДЭТ ЗОЧИДОО
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ВЕБ хуудсанд морилон саатсан та бүхэнтэй интернетийн орчинд эчнээ уулзаж байгаадаа баяртай байна.
Хүн амын зохистой хөдөлмөр эрхлэлт, үр ашигтай нийгмийн хамгааллын тогтолцоо нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн харилцан уялдаа холбоог хангахад шийдвэрлэх үүрэгтэй билээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам нь хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт,
нийгмийн хамгааллын үйлчилгээгээр дамжуулан айл өрхийн амьжиргааг дэмжиж, ядуурлыг бууруулах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Таны төлөө гэсэн манай үйл ажиллагаа үйлчлүүлэгч таны санал бодол, хүсэл эрмэлзэл, талархал шүүмлэлгүйгээр ахин дэвших боломжгүй юм. Иймээс бид танд үзүүлэх үйлчилгээгээ хөнгөн шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс энэхүү ВЕБ хуудсыг ажиллуулж байна. Та эндээс хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн холбогдолтой мэдээ мэдээлэл авч, бидний боловсруулж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцаж, санал бодлоо илэрхийлэх, манай харъяа агентлаг, байгууллагууд болон ажил хэргийн түншүүдээр аялах боломжтой боллоо.
Таалан соёрхож, тавтай зорчино уу.
|
| УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн НХХ-ийн сайд |
|
Д.Дэмбэрэл |
|
| Онцлох мэдээлэл |
''НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН АЖИЛЛУУЛАХЫГ
ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ''-ЫГ БОЛОВСРУУЛАХАД ТА САНАЛАА ӨГНӨ ҮҮ
Аж ахуйн нэгж, байгууллагад хүүхдийн хөдөлмөрийн стандартуудыг хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 109.5 дахь заалтын дагуу Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг ЭМНХ-ын сайдын 1999 оны А/204 тоот тушаалаар батлан мөрдөж байна.
Жагсаалтад эдийн засгийн үйл ажиллагааны 36 чиглэлийн 326 ажил, үйлчилгээ туссан юм.
Эдийн засгийн шинэ тогтолцоотой уялдан ААНБ-ын хэмжээ жижгэрч, тоо нь олширсноос хөдөлмөрийн хяналт тэр бүхэнд хүрч чадахгүй байгаа, хөдөлмөрийн хяналтад хамрагдах боломжгүй албан бус хэвшлийн хүрээ өргөжиж байгаа, хүүхдийн хөдөлмөр олон хэв шинжийг агуулах болсон, эдийн засгийн үйл ажиллагааны төрөл олширч байгаа зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан жагсаалтыг дээрхи өөрчлөлтүүдэд нийцүүлэн шинэчлэх шаардлага гарч байгаа юм.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн байдлаас үзэхэд жагсаалт нь хэрэглэхэд хялбар биш, техникийн болон арга зүйн талаасаа хөдөлмөрийн хяналтын бодит хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгаа нь амьдралд нотлогдож байна.
Түүнчлэн манай улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 ба Ажил эрхлэх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар Конвенциудын зарчмыг хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх явцад
гарч буй бодлогын өөрчлөлтүүдийг хүүхдийн хөдөлмөрийн стандартуудтай уялдуулан авч үзэх хэрэгцээ ч мөн байна. |
2008.04.11
Дэлгэрэнгүй |
| Мэдээ, мэдээлэл |
|
| Буриад улсын Хүн амын нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллана |
 Бүгд Найрамдах Буриад Улсын Хүн амын нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид 4 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр хоёр орны хүн ам, нийгмийн хамгааллын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэх, зарим тодорхой бүлгийн иргэдийг эмчлэх, харилцан солилцож рашаан сувилалд хамруулах, эмчлэх, мэдээлэл солилцох зорилгоор Буриад улсын Хүн амын нийгмийн хамгааллын яам, Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хооронд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурна.
|
| 2008.04.17 |
Дэлгэрэнгүй |
| “Ахмад настны Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэнд-нийгмийн хамгааллын бодлого” Үндэсний cеминар нь 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа |
 Монгол улсын хүн амын насжилт, жендерийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, ахмад наснуудын эрүүл мэнд нийгмийн хамгааллын талаар тулгамдаж буй асуудал, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, нийгмийн бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалалд чиглэсэн бодлогын талаар харилцан мэдээлэл солилцох, ойрын 20 жилд Монгол Улсын хүн амын насны бүтцэд гарах өөрчлөлт, бий болох хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж, бүс нутгийн насжилт болон жендэрийн асуудлаарх бусад улс орны туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. |
| 2008.04.14 |
Дэлгэрэнгүй |
| Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ |
 НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр болон Хараагүй иргэдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Дээрх байгууллагуудаас хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зарим техник тоног төхөөрөмжийн туслалцааг үзүүлэх, хараагүй иргэдийн боловсролыг дээшлүүлэх, соёл, спортын төвийн байрны засварын ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. |
| 2008.02.19 |
Дэлгэрэнгүй |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Зорилго |
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зохистой нөөцийг бий болгох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино. |
|
|
|
Манай вэб сайтад |
|
Манай порталд 4 зочид байна. |
|
|
| |
|
|